Толгойн мэдээлэл
“Yahoo!”-гийн захирал огцорлоо

“Yahoo!”-гийн үүсгэн байгуулагчдын нэг болох Жерри Янг ерөнхий захирлаасаа огцрох болжээ. Тус компанийн хувьцаа сүүлийн үед огцом унаснаас менежмент нь багагүй шүүмжлэлд өртсөн аж.

Янг өнгөрсөн жилийн долдугаар сараас “Yahoo!”-гийн ерөнхий захирлын албыг хашсан бөгөөд “Microsoft”-д өөрийн компаниа зарахгүйн тулд бүхнийг хийж байжээ. “Microsoft” компани “Yahoo!”-гийн нэгж хувьцааг 33 ам.доллараар худалдаж авах санал тавьсныг хэт бага хэмээн үзэж байсан билээ.

Жерри Янг ерөнхий захирлын албанаасаа огцорч буй боловч компанидаа үлдэж, шинэ технологи боловсруулах, нэвтрүүлэх тал дээр анхааран ажиллана хэмээн эх сурвалжууд мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ тэрбээр өөрийн залгамжлагчаа сонгох ажилд оролцохоо албан ёсоор мэдэгджээ.
Өнгөрсөн даваа гаригт “Yahoo!”-гийн нэгж хувьцаа 10.63 ам.доллар болтлоо хямдарсан байна

Эх сурвалж: GoGo.mn

Сэтгэгдэлүүд:

1. NOMAD | 2008-11-19 14:40:25
баячуудаа гэж
2. ZooGii | 2008-11-19 23:48:26
хэхэ... тэгэхээс өөр аргагүй болсон байлгүй дээ. их үнэнд орж байгаад юу ч үгүй болж байгаа нь энэ дээ. чиний блог их дажгүй юм. баннераа солилуул ямар вэ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.