
Тоглоомын хөгжүүлэгчээр болон нийтлэн гаргагчаар уламжлал ёсоор EA ажилласан байна.
Тоглоомын санаа: Энэхүү тоглоомыг анх Electronic Art's - ийн гүйцэтгэх продюссор, C&C - ийн тэргүүн Mark Skaggs 2004 оны 12 сард албан бусаар гарах талаар анх мэдэгдэж байжээ. Тун удахгүй энэ төсөл нь хараахан биелэгдэж амжилгүй Бөгжний эзний тоглоом болон хувирсан байна. Хэдий тийм ч хөгжүүлэгчид тэрнээс хойш ажилласаар 2008 оны 2 сараас эхлэн үйлдвэрлэж персонал компьютер дээр 4 сараас эхлэн нүүр зургийг интернэтээр цацаж эхэлжээ. Тун удахгүй 2 сарын 17 наас эхлэн уг тоглоомон дээр шургуу ажиллаж 5 сарын 17 анхны видео танилцуулгыг цацаж эхэлжээ.
Тоглоомын туршилт: 2008 оны 2 сард албан бусаар гаргасан персонал компьютерийн Command & Conquer 3 Limited Collection нэртэйгээр гарсан туршилтын хувилбарыг нь single хувилбараар туршин үзэж амжилттай болж улмаар 2008 оны 8 сард туршилтын хувилбарыг турших хугацаа дууссаж албан ёсоор код, бүртгэлийг явуулж 24 цагийн дараа Red Alert 3 beta хэмээх хувилбарыг дуусгажээ. 2008 оны 9 сарын 17 гэхэд оргинал 1.06 хэмээх хувилбар албан ёсоор гаргаж тусгай серверүүдээр туршин үзэж 09 сарын 26 дуусгасанаар 09 сарын 29 гэхэд жинхэнэ хувилбараа албан ёсоор худалдаанд гаргасан байна.
Зар сурталчилгаа: 2008 оны 8 сараас эхлэн Command & Conquer: Red Alert 2 тоглоомын нэмэлт газруудыг худалдан авч буй хэрэглэгчидэд бонус болгон нэг DVD Red Alert 3 тоглоомынхоо кино болон дэлгэцийн зурагууд хамт дагалдуулан өгч байсан байна. The Red Alert 3 Premier Edition - ийг нээлтээ хийх хугацаанд мөн Орос технологиор ганц биеээр даалгавар биелүүлэх эрх болон beta түлхүүр үсгийн хамтаар үндсэн тоглоомын удирдлага болон ирээдүйд гарах Command & Conquer тоглоомын Soundtrack бүхий дискийг эмэгтэй хүний зураг бүхий нүүртэйгээр тус тус гарган зар сурталчилгаагаа тогтмол хийсэн байна.
Тоглоомын удирдлага: Урьдны цувралуудын адилаар тоглоомын удирдлага байгаа бөгөөд удирдан зохион байгуулахад тун авсаархан бөгөөд бүүр удирдлагын функцийг хялбаршуулж өгсөн байна.
Тоглоомын зохиол ерөнхийдөө дэлхийн хоёрдугаар дайнаас сэдэвлэсэн болохоор холбоотнууд буюу Герман, Зөвлөлтийн арми, шинэ технологи, GPS, цахилгаанжуулсан цагирагууд, цаг хугацаагаар аялах том талбай гэх мэт 2 цуврал дээр гардаг зүйлүүдээс гадна агаарын бөмбөгдөгч томоохон онгоц, дайсны талыг оюун санааг өөрчлөх чадвартай Yuri гэх мэт зэвсэглэмжүүд нь эрс сайжируулсан байгаа гэнэ.
Тоглоомыг тоглох горимд: Ганц биеэр, олон хэрэглэгчийн горимоор мөн Co-operative гэсэн байгаа юм. Co-operative тоглох горим ихээхэн анхаарал татаж байна. Энэ тоглох горим нь уг нь DOOM гэх тоглоомыг тоглох горим байдаг юм байна.
Тоглоомыг тоглох компьютерийн үзүүлэлт: CPU:2.2Ghz XP/2.6Ghz Vista, RAM:1GB, Hard Drive:10GB free, Video Card:NVIDIA 6800/ATI X800 or better, Sound:DX9c compatible, Internet:Internet connection required to activate.
Хамгийн сүүлд шууд хар ухаанаар хэлэхэд та бүхэн WarCraft шиг Red Alert тоглоно гэсэн үг юм байна. Доор видеонуудыг сонирхож үзээд өөрсдөө дүгнэлтээ хийнэ биздээ.
Албан ёсны танилцуулга
Туршилтын хувилбарын тоглоомын горимоор тоглож буй видео
Command & Conquer: Red Alert 3 official website
Command & Conquer: Red Alert 3 at the Internet Movie Database
Дашрамд хэлэхэд ОХУ - д 11 сарын 5 нд албан ёсоор худалдаанд гарна гэсэн байна. Монголд бас тун удахгүй орж ирэх байх.





Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: