Толгойн мэдээлэл
Блогийн нүүр » MaxPayne киноны фото
2008-10-14 14:47:35

Би та бүхэнд MaxPayne кино гарах талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл их олон хүнийг хүлээлгэж буй кино маань гурван хоногын дараа нээлтээ хийх гэж байна. Нилээн их амжилт олох болов уу гэж мэргэжилтэнүүд найдвар тавьж буй кинонуудын нэг юм. Энэ 2008 он бол үнэхээр Холливудын кино компаниуд үзэгчдийг уйдаахааргүй хит бүтээлүүдээрээ бөмбөгдөж чадлаа. Та бүхэн мэдэж байгаа байх маш олон хит цуврал кинонуудын үргэжилсэн цувралууд болон онц сонирхолтой шинэлэг кинонуудаар дүүрэн жил болж байна. Одоо ч бас дуусах болоогүй л байна. Яг одоо кино театруудаар гарч буй гэнэн хонгор Жек, алдарт жанжин Максимус хоёрын тоглосон "Body of Lies" хэмээх шинэ кино мөн л шуугиан тарьж байна. Тун удахгүй бас Ice Age хүүхэлдэйн киноны ээлжит анги бас нээлтээ хийх болно гээд тун сонирхолтой жил болж байна.
























Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: