Толгойн мэдээлэл
Conficker вирусны талаар сураглавал ...
Та бүхэн өнөөдөр Монцамэ болон Үндэсний портал ГоГо.мн дээрээс 4-р сарын 1нд компьютераа вирусээс хамгаалаарай гэсэн нийтлэл уншсан байх хэрвээ уншаагүй бол доор сийрүүллээ.

 

Уг нийтлэлд:

 

Дөрөвдүгээр сарын 1-нд дэлхийн даяар интернэтийн сүлжээгээр дамждаг “Конфикер” төрлийн вирус таны компьютерт нэвтэрч болзошгүй учир болгоомжтой байхад илүүдэхгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Конфикер нь компьютерийн программ хангамжийн үйл ажиллагааг доголдуулдаг вирус юм. Уг вирус нь вэб хуудсаар дамжин “Windows” үйлдлийн системтэй компьютерийн хатуу дискэнд байрлаж, программ хангамжинд хор хөнөөлтэй “malware” суулгадаг аж. Вирус компьютерт нэвтрэн орсны дараа өөрийгөө нуудаг байна.

 

“Конфикер” дөрөвдүгээр сарын 1-нд шинэ заавар биелүүлэх ангууч хийхээр программчилагдсан гэж Британийн интернэтийн аюулгүй байдлын “Софос” фирмийн мэргэжилтнүүд хэлжээ. Тиймээс энэ өдөр элдэв зарлал, санал болгосон зүйл бүхий вэб хуудас руу нэвтэрч, танихгүй и-мэйл шалгахгүй байхыг зөвлөж байна. Конфикер нь ямар хор хөнөөл учруулах тухай одоогоор ямар нэг мэдээлэл байхгүй аж.

 

Энэхүү вирусны талаар сураглавал 2009 оны 1-р сарын сүүлээр идэвхжиж хэдхэн хоногын дотор дэлхийн хэмжээнд хэдэн арван сая компьютерт халдварлаж чадсан worm төрөлд багтах компьютерийн вирус юм байна. Хамгийн чухал мэдээлэл гэвэл энэ вирус нь онлайнаар тооцоо хийх үед тухайн хэрэглэгчийн нууц дугаарыг хулгайлж болзошгүй тул Инээдмийн баярын өдрөөрөө аль болох онлайн худалдаа, тооцоо хийх, болон онцын хэрэггүй бол файл татаж авахдаа анхаарч байхыг мэргэжилтэнүүд сануулж байгаа юм байна. Мөн тус өдөр вирус нь идэвхижихээр программчлагдсан байдаг гэнэ.

Conficker вирус нь “Downadup”, “Conficker”, “Kido” гэх нэртэйгээр Microsoft компаний Windows үйлдлийн системд халдварлах боломжтой. HTTP сервер үүсгэх болон 1024 - 10000 хүртэлх дурын порт нээж чаддаг. Таныг серверт холбогдох болон файл татаж авахад хамтдаа хуулагдан орж ирдэг. Зохиогч нь тодорхой бус вирус юм.

Энэхүү вирусээр дэлхий дахинд 15 сая компьютер халдварласан бөгөөд вирусны эсрэг программ хөгжүүлэгч Fanda Security компани 2 сая компьютерийг шалгаж үзэхэд 6 хувь нь буюу 115.000 компьютераас илэрч байсан байна. Үүгээр зогссонгүй Англи улсын Батлан Хамгаалах Яам, Royal Navy байлдааны хөлөг, Royal Navy шумбагч онгоц, эмнэлэг болон Sheffield хотын 800 гаран компьютер халдварласан байжээ. 2009 оны 2 сарын 6нд Хьюстоны хотын захиргааны шүүхээс, 2009 оны 2 сарын 13нд Герман улсын Bundeswehr буюу Үндэсний аюулгүй байдлын албаны компьютеруудаас тус тус илэрч байсан байна.

Илрэн гарах гадаад хэлбэр гэвэл: Таны аккаунтыг түгжих, автоматаар анхны хэлбэрт оруулах, Windows-н Automatic Update үйлдлийг зогсоох, Виндоусын хамгаалалт болон Алдаа заах үйлчилгээг автоматаар хаах, Антивирусын программыг чинь update хийхийг нь хориглох гэх мэтээр сахилгагүйтдэг байна.

Устгахын тулд: Та 2008 оны 10 сарын 15нд Microsoft-оос гаргасан MS08-067 нэртэй патчыг татаж авах, Microsoft, BitDefender, ESET, Symantec, Sophos, Kaspersky Lab, McAfee болон AVG антивирусээр гаргасан засах tool-үүдийг ашиглан засч болох юм байна. Мөн 2009 оны 3-р сарын 16нд BitDefender-ээс гаргасан шинэ апдэйтэд Downadup/Conficker нэртэй өтүүдийг блоклох болсон байна.

Мөн та Microsoft компаниас гаргасан тусгай зааврын дагуу ажиллавал тус вирусээс бүрэн салах боломжтой юм байна. Тус зааврыг та энд дарж орж үзнэ үү.

Доорх нэртэйгээр тус тусын Антивирусын программууд илрүүлэх чадвартай гэсэн байна.

    * Win32/Conficker.A (CA)
    * W32.Downadup (Symantec)
    * W32/Downadup.A (F-Secure)
    * Conficker.A (Panda)
    * Net-Worm.Win32.Kido.bt (Kaspersky)
    * W32/Conficker.worm (McAfee)
    * Win32.Worm.Downadup.Gen (BitDefender)

Хамгийн сүүлд нь та вирусын эсрэг программаа өдөр бvр ажиллуулвал санаа зовох зvйлгvй, “Conficker” нь амархан устдаг вирус юм байна.

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-03-27 20:45:31
аан уншсаан
2. kilaruna | 2009-05-24 13:13:48
hi oortoi chine holbogdmoor bna husvel ene hayagaar orood irerei taktak.boom@yahoo.com
3. junior_sohee | 2009-06-06 16:59:57
hey gants ym asuuh gsn ymaa junior_oogii@yahoo.com mesengert orood ireerei

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.