Толгойн мэдээлэл
Толь 5 тун удахгүй гарахнээ.

Тун удахгүй та бүхний хэрэглэж дассан монгол-англи толь бичиг болох монголчуудын маань гараар бүтсэн толь бичгийн дараагын хувилбартай танилцах гэж байгаа юм байна.

Бид одоо хүртэл толь 4 хувилбарыг  ам сайтай хэрэглэдэг билээ. Тэгвэл ирэх 4-р сараас эхлэн Компьютер Таймс сэтгүүлтэй Толь 5 хувилбарын бүтэн хувилбарыг үнэгүй тарааж эхлэх юм байна. Үүнтэй холбоотойгоор Компьютер Таймс сэтгүүлээс болон Спикр Групп ХХК-аас энэ сарын 24-ны өдрөөс эхлэн Толь 5 хувилбарын туршилтын хувилбарыг (BETA VERSION) хэрэглэгчдэдээ танилцуулж эхэлжээ.

Та бүхэн ч гэсэн идэвхтэй оролцож Толь 5 туршилтын хувилбарыг татан авч хэрэглэж үзээд дутагдалтай болон алдаатай байгаа эсвэл нэммээр байгаа зүйлсээ Спикр Группын хамт олонд хандан хэлж ирэх сараас гарах бүтэн хувилбарт (full version) өөрийн санал бодлоо харамгүй хайрлана гэдэгт итгэж байна.

Толь 5 хувибар нь Stardict-н толь бичгүүдийг хэрэглэдэг болсон, илүү хурдан, дэлгэцэн дээрх дурын үгийг харж болдог, интернэтээс өөрөө update хийдэг болсоноороо өмнө хувилбараасаа давуу талтай юм байна. Эндээс харвал хэрэв та бүхэн Babylon толийг хэрэглэдэг бол тэрхүү тольтой маш төстэй болж байгаа бололтой юмаа.

Татаж авахыг хүсвэл ЭНД ДАРЖ татаж авна уу.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Компьютер Таймс сэтгүүлийн вэб сайт болон ЭНД ДАРАН орж Толь 5 хувилбарын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон асуулт хариулттуудтай танилцаж, санал бодлоо илэрхийлнэ үү.

 

Сэтгэгдэлүүд:

1. gladiator80 | 2009-03-26 17:17:25
ih heregtei medeelel bailaa bayrlalaa
2. Бито | 2009-03-28 18:58:58
гоё юмаа. хурдан гараасай... баярлалаа...
3. Хүү (зочин) | 2009-05-04 18:39:41
Энэ гарсан уу? Би Full-ийг нь авмаар байна. ЁСтой гоё юм билээ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.