Толгойн мэдээлэл
Блогийн нүүр » 18 каратын алтадмал Nokia 8800
2008-12-24 20:23:55

Nokia 8800 хэмээх гулсдаг гартай утасны алтан хувилбарыг гаргахаар болжээ. Энэхүү гар утасаа чамин ганган эд зүйлс сонирхогчдод зориулж гаргаж байгаа юм байна. Энэхүү утас нь 2 инчийн 240х320 хэмжээтэй OLED дэлгэцтэй, 3,2 мегапиксл камертай, GSM болон WCDMA 2,100MHz дэмждэг, Bluetooth 2+EDR холболттой, өөрийнх нь санах ой 4гб юм байна. Энгийн утасных нь санах ой нь 128мб байдаг юм байна. Мөн mini Opera хөтөчтэй.
Энэхүү утас нь 18 каратын алт болон цагаан савхин гэртэй. Гулсдаг дэлгэц болон энгийн тоон системт гартай гэнэ. Одоогоор ямар үнэтэйгээр хэзээнээс худалдаанд гарах нь тодорхойгүй байна. Албан ёсны бус мэдээгээр бол АНУ-д 1649 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдана гэж цацагдсан байна.








Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: