Конфикер нь компьютерийн программ хангамжийн үйл ажиллагааг доголдуулдаг вирус юм. Уг вирус нь вэб хуудсаар дамжин “Windows” үйлдлийн системтэй компьютерийн хатуу дискэнд байрлаж, программ хангамжинд хор хөнөөлтэй “malware” суулгадаг аж. Вирус компьютерт нэвтрэн орсны дараа өөрийгөө нуудаг байна.
"Conficker вирусны талаар сураглавал ..." цааш унших »

Тун удахгүй та бүхний хэрэглэж дассан монгол-англи толь бичиг болох монголчуудын маань гараар бүтсэн толь бичгийн дараагын хувилбартай танилцах гэж байгаа юм байна.
Бид одоо хүртэл толь 4 хувилбарыг ам сайтай хэрэглэдэг билээ. Тэгвэл ирэх 4-р сараас эхлэн Компьютер Таймс сэтгүүлтэй Толь 5 хувилбарын бүтэн хувилбарыг үнэгүй тарааж эхлэх юм байна. Үүнтэй холбоотойгоор Компьютер Таймс сэтгүүлээс болон Спикр Групп ХХК-аас энэ сарын 24-ны өдрөөс эхлэн Толь 5 хувилбарын туршилтын хувилбарыг (BETA VERSION) хэрэглэгчдэдээ танилцуулж эхэлжээ.
Та бүхэн ч гэсэн идэвхтэй оролцож Толь 5 туршилтын хувилбарыг татан авч хэрэглэж үзээд дутагдалтай болон алдаатай байгаа эсвэл нэммээр байгаа зүйлсээ Спикр Группын хамт олонд хандан хэлж ирэх сараас гарах бүтэн хувилбарт (full version) өөрийн санал бодлоо харамгүй хайрлана гэдэгт итгэж байна.
Толь 5 хувибар нь Stardict-н толь бичгүүдийг хэрэглэдэг болсон, илүү хурдан, дэлгэцэн дээрх дурын үгийг харж болдог, интернэтээс өөрөө update хийдэг болсоноороо өмнө хувилбараасаа давуу талтай юм байна. Эндээс харвал хэрэв та бүхэн Babylon толийг хэрэглэдэг бол тэрхүү тольтой маш төстэй болж байгаа бололтой юмаа.
Татаж авахыг хүсвэл ЭНД ДАРЖ татаж авна уу.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Компьютер Таймс сэтгүүлийн вэб сайт болон ЭНД ДАРАН орж Толь 5 хувилбарын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон асуулт хариулттуудтай танилцаж, санал бодлоо илэрхийлнэ үү.
Компьютерийн хамгийн хүчтэй дайсан нь вирус байдаг. Вирустай тэмцэх тал дээр программистууд янз бүрийн арга сэдэж байгаа боловч төдийлөн амжилтад хүрэхгүй байгаа гэнэ. Учир нь сүүлийн үеийн вирусууд дахин сэргэх чадвартай болсон аж.
Тиймээс үүнтэй тэмцэхийн тулд АНУ-ын Калифорни мужид хэсэг мэргэжилтнүүд вирусны эсрэг шинэ программ зохиож байгаа юм байна. Тэдний өгүүлснээр ирэх сарын сүүлээр энэ нь бэлэн болох бөгөөд эхний туршилтыг ирэх сарын эхний долоо хоногт нэгэн томоохон байгууллага дээр хийх гэнэ, Харин туршилтын үр дүнд гарах бүх хариуцлагыг программистууд бүрэн хариуцна гэдгээ амласан ажээ. Хэрвээ туршилт амжилттай болвол ирэх сарын сүүлээс дэлхий нийтэд танилцуулах болсон талаараа тэд өнгөрөгч бямба гарагт мэдэгджээ.
Туршилтад орох байгууллагын нэр одоогоор нууц хэвээр үлдэх ёстой гэнэ.
Эх сурвалж: gogo.mn

27 настай дуучин, жүжигчин, загвар өмсөгч, Хилтон зочид буудлын өв залгамжлагч гээд маш олон гуншинтэй бүсгүйн хувийн мэдээлэлийг агуулж байдаг сайт болох ParisHilton.com сайтанд сэмхэн нэгэн сэргэлэн вирус орж халдварлажээ. Тэрхүү вирус нь сайтыг үзэж буй хэрэглэгчдэд ямар нэгэн програмыг татаж авах санал болгосон pop-up цонх нээгдэж "тийм" болон "үгүй" гэсэн сонголтыг гарган ямар нэгэн даралт хийхэд Трожан вирус илэрч байжээ. Зарим хэрэглэгчидэд системийг update хийх "OK" "Cancel' сонголт гарч ирэн шууд malware халдварлагдаж байсан байна.
Энэхүү вирусыг компьютер болон вэб хамгаалалтын ScanSafe фирм баасан гарагт илрүүлж даваа гарагт бүрэн цэвэрлэсэн байна. Энэ талаараа энэ долоо хоногын даваа гарагт мэдэгджээ. Сайтыг эзэмшигч Парис Хилтон тун их гайхаж байгаа гэнэ дээ.

"Маш жижигхэн Buffalo флэшхэн" цааш унших »
![]()
Японы Sony компани DR-BT101 болон DR-BT100CXP Bluetooth чихэвчийг танилцууллаа. Мэдээж утасгүй технологийг хэрэглэхийг хүсдэг хүмүүстээ зориулан гаргаж байгаа бөгөөд Bluetooth 2.1+EDR, A2DP болон HFP/HSP protocol дэмжиж гар утастай холбогддог. Микрофон, дуудлага хүлээн авах/цуцлах, чимээ шуугиан/цуурай - г бүрэн удирдах удирдлагын хэсэгтэй. DR-BT101 удирдлагын хэсгээ ашиглан хөгжим сонсох боломжтой, USB холболттой.
Ирэх 2 сарын 20 ноос эхлэн Япон улсад нэрийн барааны дэлгүүрүүдээрээ хар, цагаан, хөх, ягаан өнгөний сонголтуудтайгаар 7000 иэн (78 ам.доллар) - ны үнэтэйгээр худалдаанд гарахаар төлөвлөгөөтэй гэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
"Үаhoo"-гийн шинэ гүйцэтгэх захирлаар Кэрол Бартц хэмээх эмэгтэй томилогдлоо.
Өдгөө 60 настай хатагтай Бартц нь компьютерийн программ хангамжийн "Автодеск" компанид 14 жил ажиллаж, улмаар 2006 онд компанийнхаа захирал болсон. Салбартаа туршлагатай, нэр хүндтэй ажилтан аж. Тэрбээр порталын хамтран үүсгэгч Жерри Янгийн халааг авч байгаа юм.
Компанийнхаа хувьцааны үнийг 12 ам.доллараар унагасан, удирдлагынхаа үүрэг хариуцлагыг ухамсарлаагүй гэх мэт шүүмжлэлд өртөх болсон Жерри Янгийн халааг авах хүнийг тус компани багагүй хугацаанд хайсны эцэст хатагтай Бартцыг ийнхүү сонгожээ.
Шинэ гүйцэтгэх захирал хатагтай Бартцын хувьд "Автодеск"-д ажилд орохоосоо өмнө "Sun Microsystem" компанийн төлөө есөн жил зүтгэж, хоёр дахь гүйцэтгэх захирал болж байжээ.
Харин “Fortune” сэтгүүлээс жил бүр гаргадаг "Бизнесийн салбарын хамгийн нөлөө бүхий хүчирхэг 50 эмэгтэй"-н жагсаалтад багтаж байсан юм. Тиймээс шинжээчид түүний амжилтад үндэслэн, "Үаhoo" компанийн үйл ажиллагааг улам сайжруулна, батжуулна гэж үзэж байна.
Бартцыг "Автодеск" компанийг удирдаж байх үед хувьцааны үнэ жилд дунджаар 20 хувь өсч байсан нь "Үаhoo"-гийн хөрөнгө оруулагчдын түүнээс хүсэн хүлээх үр дүн байх болно.
Эх сурвалж: gogo.mn
Кино урлалын шилдэгийн шилдэгүүдийг тодруулах 66 дахь удаагын "Алтан Бөмбөрцөг" кино наадам өнгөрсөн ням гарагт (Орон нутгийн цагаар) Калифорни мужын Беверли Хиллсийн "Беверл - Хилтон" зочид буудалд болж өнгөрлөө.
Дэлхийн кино урлагийн хоёр дахь том шагнал “Алтан бөмбөрцөг”-ийн үдшийн хатан хаан нь Их Британийн авьяаслаг, үзэсгэлэнт жүжигчин Кейт Уинслет байлаа. “Би ялах, хожих зуршилгүй” гэж амьсгаа даран хэлж, багагүй шоконд орсон тэрбээр нэг л үдэш ийн гялалзахаа төсөөлөөгүй нь илт. Ням гарагт болсон 66 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын шагналаас тэрбээр “Шилдэг эмэгтэй драмын жүжигчин”, “Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин” шагналуудын эзэн болсон юм. Өмнө нь таван удаа “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшиж, шагналын эзэн болох итгэл дүүрэн ирээд гар хоосон, доголон нулимастай буцаж байсан жүжигчин маань энэ удаад өөртөө итгэж ядан суусан.
Өнгөрсөн зууны нуугдмал түүхтэй нэгэн герман эмэгтэйн дүрийг “The Reader” кинонд чадварлагаар бүтээж чадсан тэрбээр хамтран тоглогчиддоо хандан талархал илэрхийлэхдээ “Драмын туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид нэр дэвшигчдээ ч мартсангүй. Түүний хүчтэй өрсөлдөгч нь Вүди Аллений “Vicky Cristina Barcelona” кинонд тоглосон үзэсгэлэнт Пенелопа Крус байсан юм.
Харин Кейтийн “Шилдэг драмын эмэгтэй жүжигчин” номинацид шаггүй өрсөлдөгчид таарчээ. Нас залуу, цус шингэн, кино урлагийн гүнж нарын нэг Энн Хатавей мансууруулах бодист донтогч /Rachel Getting Married/ болж сандаргасан бол гал халуун, бие хаа тэгш Анжелина Жоли /The Changeling/, нөр их туршлага, нэр хүндэд умбасан, “Оскар”-ын хоёр удаагийн шагналт Мерил Стрип католик шашны сургуульд гарсан бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэргийг сэжиглэж буй гэлэнмаа /Doubt/, Кристин Скотт Томас /I’ve Loved You So Long/ нарыг хол орхиж, Фрэнк, Април нарын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг “Revolutionary Road” киноныхоо өсөх ирээдүйтэй авьяаслаг жүжигчин Април Вилерийн дүрээр хоёр дахь “Алтан бөмбөрцөг”-ийн шагналаа гардсан юм.
Харин хамтран тоглогч Леонардо Ди Каприо гар хоосон буцсан юм. Кейт-Леогийн хоёр дахь хослол амжилттай болсон ч энэ удаад Уинслетд аз таарчээ. Леонардо Ди Каприо “Benjamin Button”-ы Брэд Питт, “Frost/ Nixon”-ы Фрэнк Ланжелла, “Milk”-ийн Шон Пэнн нарын хамтаар “Драмын туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” шагналаа Мики Рурк алджээ.
Кино зохиолчид ажил хаяснаас болж өнгөрсөн жилийн наадам ёслол төгөлдөр болоогүй, хэвлэлийн хурал дээр шагналуудыг нь гардуулан өгсөн. Харин энэ жил Холливудын гадаад хэвлэл мэдээллийн холбоо урьдын адил зохион байгуулалт сайтай хийсэн юм. Мөн энэ удаагын шагналыг шинэчлэн илүү бат бөх, найдвартай хийснээ зарлаж байсан юм.
Улаан хивснээ заларсан одод сэтгэл татам инээмсэглэл, ер бусын ихэмсэг байдал, алхаа гишгээ, харцаараа хурсан олон, хэвлэл мэдээллийнхний өмнө гялалзах. Загвар үзүүлэх парад гэлтэй энэхүү хэдхэн хормыг харах сан гэж сая сая кино хорхойтнууд бүтэн жил хүлээдэг сэн.
Холбооны 90 гишүүн уран бүтээл, бүтээлчдэд чиглэсэн 30 орчим шагналыг энэ үдэш гардуулсан юм. Шагнал гардуулах ёслол болохоос өмнө дэлхийн хэвлэл мэдээллийнхний таамаглал биеллээ олсон нь талийгаач Хит Леджор “Шилдэг эрэгтэй туслах жүжигчин” номинацийн ялагч болсон явдал байлаа.
Бэтмэний тухай өгүүлдэг “The Dark Knight” кинонд хөзөр тоглогчийн дүрийг гайхалтай бүтээсэн, Хитийн 16 карьерын хамгийн шилдэг бүтээл хэмээн бичиж байсан юм. Түүний шагналыг уг киноны найруулагч Кристофер Нолан гардан авсан юм. Нолан “Талийгаач мөнхөд дурсагдаж, хэзээ ч мартагдахгүй” гээд “Энэ кинонд Хиттэй ажилласан нь гайхалтай сайн болсон. Маш их уй гуниг, гайхалтай бахархлыг авчирсан” гэж хэлжээ.
Их Британийн жүжигчид энэ жил их өнгөтэй байгааг батлах мэт Салли Хоукинс “Инээдмийн шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин”-ээр тодорсон бол Данни Бойл “Шилдэг кино найруулагч” болсон юм.
Бас Ирландын кино од Колин Фаррелл ч гар хоосон буцсангүй. Тэрбээр “Хөгжмийн болоод инээдмийн шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин” болжээ.
Ихэмсэг “Алтан Бөмбөрцөг” наадмаас хамгийн олон шагналыг “Slumdog Millionaire” кино хүртлээ. Телевизийн шоунд оролцож, мөнгө, хайрынхаа төлөө өрсөлдөж буй нэгэн энэтхэг залуугийн тухай өгүүлэх энэхүү кино эзэддээ “Шилдэг драмын кино”, “Шилдэг кино зохиол”, “Шилдэг найруулагч”,”Шилдэг хөгжмийн зохиол” гэсэн нэр хүндтэй дөрвөн шагналыг авчирчээ.
Харин Кейт Уинслет Хэдхэн хоногийн дараа болох дэлхийн кино урлагийн дээд шагнал “Оскар”-аас дахин хоёр шагнал хүртэх хамгийн их магадлалтай жүжигчин болсон нь дамжиггүй ээ.
Бусад шагналтнууд
Шилдэг анимейтд кино- “WALL-E”
Шилдэг инээдмийн кино болоод мюзикл- ”Vicky Cristina Barcelona”
Шилдэг гадаад хэл дээрх кино- Израилийн “Waltz with Bashir” (Vals im Bashir)
Шилдэг киноны дуу-”The Wrestler” киноны дуу
Телевизийн төрөлд
Шилдэг эрэгтэй жүжигчин- Драмын цуврал- Габриэль Бирн /In Treatment/
Шилдэг эрэгтэй жүжигчин- Инээдмийн болоод мюзикл цуврал- Алек Болдуин /30 Rock/
Шилдэг эрэгтэй жүжигчин- Телевизийн кино- Пол Жиаматти /John Adams/
Шилдэг эмэгтэй жүжигчин- Драмын цуврал- Анна Пакин /True Blood/
Шилдэг эмэгтэй жүжигчин- Инээдмийн болон мюзикл цуврал- Тина Фей /30 Rock/
Шилдэг эмэгтэй жүжигчин- Телевизийн кино- Лора Линней /John Adams/
Шилдэг цуврал- Драм- Mad Men
Шилдэг цуврал- Инээдмийн болоод мюзикл кино- 30 Rock
Шилдэг цуврал- Телевизийн кино- John Adams
Шиддаг эрэгтэй туслах дүрийн жүжигчин- Том Уилкинсон /John Adams/
Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин- Лора Дерн /Recount/
Эх сурвалж: Сонин.мн, Өнөөдрийн Монгол сонин
Мөн та бүхэн илүү ихийг мэдэхийг хүсвэл албан ёсны сайт www.goldenglobes.org орж сонирхож болох юм. Бас ялагчидын тухай мэдээлэл болон бичлэгүүдийг энд дарж орон сонирхоно уу.




